хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

Бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдэд 17 жилийн хорих ял оноолоо

Түгээх

Өнгөрөгч оны 12-р сарын 30-ны өдөр, Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бага насны Б -г “бэлэг авч өгье”  хэмээн хуурч мэхлээд, хүч хэрэглэн хүчиндсэн гэмт  хэрэг гарсан. Энэ хэргийг тодорхой эрхэлсэн ажилгүй С гэгч үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдож,  тус дүүргийн цагдаагийн газраас тус хэргийг прокурорт шилжүүлжээ. Улмаар Багануур дүүргийн прокурорын газраас  2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцээд сэжигтэн С-г бага насны  хүүхэд хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 17 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ хэмээн Багануур дүүргийн прокурорын газраас  мэдээллээ.

Сэжигтэн С нь өмнө нь хоёр удаа хүчингийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан бөгөөд дээрх гэмт хэрэг үйлдэхээсээ 5 сарын өмнө хорих ангиас суллагдаж байжээ. Өмнө нь хохирогчийн гэрт хоёр удаа ирж байсан бөгөөд  эцэг,  эхтэй нь  танилын харилцаатай, байсан байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь ахуйн хүрээнд архидан согтуурч, бага насны хүүхдэд тавих хараа хяналт суларч, бусдад хэт итгэснээс үүдэн гарсан байна. Хүүхэд гэмт хэргийн золиос болох тохиолдол өсч байгаа энэ цаг үед эцэг эхчүүд үүргээ ухамсарлаж, бага насны хүүхдэдээ анхаарал халамж тавихыг сануулжээ.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *