хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

ТЕГ: Хохирсон иргэдээс мэдээлэл хүлээн авч байна

Түгээх

Тагнуулын байгууллагын алба хаагчийн нэрийг барьж бусдыг залилан мэхлэх, дарамт шахалт үзүүлэх, эрхэлж буй ажилд нь саад учруулах гэмт хэрэг гарсан тухай өмнө бид мэдээлсэн билээ. Улмаар дээрх хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст  шалгаж эхэлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, дээрх этгээд нь тагнуулын ажилтны үнэмлэх үзүүлж, бусдаас их хэмжээний мөнгө, эд хөрөнгө залилсан гэх үндэслэлээр шалгагдаж байгаа ба хохирогч нарын тоо өсөх хандлагатай байгаа аж. Иймд, дээрхтэй ижил байдлаар хохирсон иргэдийг Тагнуулын ерөнхий газрын 51263017, 51264017 утсанд холбогдож мэдээлэл өгөхийг хүссэн байна.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *