хайх үгээ бичих

Нийгэм Улс төр

“Макс”-ын Д.Ганбаатар: Би обьектоо суллаж, эмнэлгийн 500 ор бэлдье

Түгээх

Орны хүртээмжгүйн улмаас эмнэлгийн коридорт хэвтэн эмчлүүлж байгаа балчир үрсийн дүр төрх “Макс групп”-ээр овоглодог Д.Ганбаатарын сэтгэлийг өвтгөжээ.

Тэрбээр өөрийн обьектыг суллаж, 45 хоногийн дотор 500 орыг эмнэлгийн зориулалтаар бэлдэж өгөхөө сошиал хуудсаараа дамжуулан мэдэгдэв.

Энэ тухайгаа Д.Ганбаатар “Хөгшид, хүүхдүүдээ эмнэлгийн коридорт хэвтэж байгааг харахаар сэтгэл зовниж байна. Хүрэлцэхгүй байгаа эмнэлгийн орны асуудлыг шийдэж, хувь нэмрээ оруулахад бид бэлэн. Обьектоо 45 хоногийн дотор суллан /Түрээслэх эсвэл худалдах/ эмнэлгийн зориулалтаар 500 ор бэлэн болгож өгье. Ханиад томууны дэгдэлт 4 сар хүртэл үргэлжилнэ. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 80% нь томуу, томуу төст өвнөөс болж эмнэлэгт хэвтэж байна. Дараа жил дахиад энэ асуудал үргэлжилнэ. Холбогдох газрууд нь анхааралдаа авна биз ээ” хэмээжээ.

Хөгшид, хүүхдээ тэвэрсэн ээж эмнэлгийн коридорт хэвтэхийг харахаар сэтгэл зовниж байна аа. Хүрэлцэхгүй байгаа эмнэлгийн…

Posted by Дагвадорж Ганбаатар – Dagvadorj Ganbaatar on Monday, January 13, 2020

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *