хайх үгээ бичих

Нийгэм Онцлох мэдээ

Ховдын Булган, Хэнтийн Дадал сум руу нислэг үйлдэнэ

Түгээх

Засгийн газраас баталсан Агаарын тээврийн салбарт баримтлах бодлого, агаарын тээврийг хөгжүүлэх зорилтын хүрээнд дэд бүтэц муу хөгжсөн алслагдсан сум суурин руу жижиг оврын онгоц нисгэх, орон нутгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр Иргэний нисэхийн ерөнхий газар ажиллаж байна.

Олон жил царцаад байсан Завхан аймгийн Доной нисэх буудлын хөөрч буух зурвасыг хатуу хучилттай болгох ажлын санхүүжилтийг шийдвэрлэж, бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэснээр Завхан аймаг иж бүрэн аэродромтой болж, ямар ч төрлийн онгоц чөлөөтэй буух боломжтой болжээ. Мөн баруун хязгаар Увс аймгийн “Дэглий цагаан” нисэх буудлын явгалах замыг өнгөрсөн жил өргөтгөөд байна.

Түүнчлэн Сэлэнгэ аймаг, Говь-Алтай аймгийн Алтай сум, Ховдын Булган сум, Хэнтийн Дадал сум руу онгоц нисгэхээр бэлтгэж, өнгөрсөн оны сүүлээр Сэлэнгэ аймагт туршилтын нислэг үйлдсэн. Энэ онд дээрх сумд руу жижиг оврын онгоц нисгэх юм.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *