хайх үгээ бичих

Нийгэм Онцлох мэдээ

ОУВС: Тэтгэврийн зээлийг тэглэснээр МУ-ын Засгийн газар гэрээгээ зөрчлөө

Түгээх

МУ-ын Засгийн газраас тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг нэг удаа тэглэх хуулийг өнөөдөр /2020.01.10/ баталж, дагаж мөрдөж эхэлсэн.

Тэгвэл тус шийдвэрийн талаар  Олон улсын валютын сангийн Улаанбаатарт суугаа төлөөлөгчдийн газрын дарга Жефф Готтлиб “Монгол Улсын Засгийн газар 2017 онд ОУВС -тай хийсэн гэрээгээ зөрчиж байна” хэмээн мэдээллээ. Мөн тэрээр “Тэтгэврийн зээлийг тэглэх тухай энэ санал нь 2017 онд ОУВС-гаас дэмжин баталсан эрх баригчдын хөтөлбөрийн зорилгод нийцэхгүй байна” хэмээн Reuters агентлагт илгээсэн захидалдаа дурдсан байна.

Монгол Улс 2017 онд ОУВС-ийн 5.5 тэрбум ам.долларын Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан бөгөөд энэ хүрээнд зардлаа бууруулж, татвар хураамжаа нэмэгдүүлэхэд Засгийн газар санал нэгдсэн билээ. Мөн төсвийн сахилга батыг сахиулахын тулд төсвийн шинэчлэлийг хийж, банк санхүүгийн салбарыг зохицуулах арга хэлбэрээ сайжруулахаа амласан юм.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *