хайх үгээ бичих

Дэлхийн мэдээ Онцлох мэдээ

Иран илүү хатуу өшөө авна гэв

Түгээх

Ираны Зэвсэгт хүчний төв штабын аюулгүй байдлын тасгийн дарга Абдолла Араги “Исламын хувьсгалт харуулын корпус дайснаасаа илүү хатуугаар хариу авах болно” гэж мэдэгджээ. “Tasnim” агентлагийн мэдээлснээр тэрбээр “Исламын хувьсгалт харуулын корпус үнэндээ Ираны удирдлагын томоохон цэргийн зохион байгуулалт. Ойрын хугацаанд дайснаасаа хатуу өшөө авах болно” гэсэн аж.

Ираны зүгээс энэ сарын 8-нд шилжих шөнө генерал Касем Сулейманигийн амь насыг хөнөөсний хариуд өшөө авах ажиллагааг эхлүүлсэн билээ. Америкийн тусгай ажиллагааны үеэр Ираны цэргийн гол стратегич, генерал Касем Сулеймани амиа алдсан явдал АНУ, Ираны хооронд дайн дэгдэхэд хүргээд байгаа билээ.

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ард түмэндээ хандан Ираны эсрэг шинэ хориг тавих гэж байгаа талаараа мэдэгджээ.

АНУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Келли Крафт НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлд хандан Тегерантай урьдчилсан нөхцөлгүйгээр хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн захидал илгээжээ. Гэвч Ираны талаас хориг тавина гэсэн нөхцөл байдал үүсэн учир хамтран ажиллах боломжгүй гэж мэдэгдсэн байна.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *

Дараагийнх