хайх үгээ бичих

Гэмт хэрэг

Ганцаараа явж байгаа эмэгтэйг хутга тулгаж дээрэмддэг байсан этгээдийг баривчилжээ

Түгээх

Цагдаагийн албан хаагчид олон удаагийн дээрмийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг дайчлан баривчилжээ Өнгөрөгч 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт ганцаараа явж байгаа эмэгтэйг хутга тулган айлган сүрдүүлж нийт 3 эмэгтэйн эд зүйлийг дээрэмдсэн 57 настай эрэгтэй Э гэгчийг 26-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид тус дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс дайчлан баривчилжээ. Дээрх этгээд нь урд өмнө хулгайлах, дээрэмдэх, хүчиндэх, танхайрах зэрэг гэмт хэрэг үйлдэж, 7 удаа ял шийтгэгдэж байжээ. Иймд иргэд орой үдшийн цагаар ганцаараа явахдаа сонор сэрэмжтэй байж, харанхуй гэрэлтүүлэггүй орчинг аль болох сонгон явахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *