хайх үгээ бичих

Гэмт хэрэг Нийтлэл

Иргэдэд 74 сая төгрөгний хохирол учруулсан гэмт этгээдүүдийг баривчилжээ

Түгээх

Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр “Идэш” хэсэгчилсэн арга хэмжээг зохион явуулж Уулбаян, Эрдэнэцагаан, Сүхбаатар, Баяндэлгэр, Мөнххаан сумдын нутаг дэвсгэрээс бүлэг зохион байгуулалтад орж тээврийн хэрэгсэл ашиглан нийт 30 удаагийн үйлдлээр бусдын 61 бод, 130 бог мал хулгайлж, иргэдэд 74 сая төгрөгийн хохирол учруулсан 8 бүлэг, 21 холбогдогчтой хэргийг Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн холбогдох шалгалтыг хийж байна. Мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд ашигласан портер машин 1, приус-20 маркийн автомашин 1, бонго маркийн автомашин 1, хятад мотоцикль 2-г тус тус орлого болгохоор битүүмжилсэн. Иргэд та бүхэн гэмт хэргийн талаарх мэдээ, мэдээллийг цаг алдалгүй Цагдаагийн байгууллагын 7051102 дугаарын утсаар мэдэгдэж, буянт малаа бусдын гараас хамтран хамгаалаарай.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *