хайх үгээ бичих

Нийтлэл

Найман настай хүү жилд 26 сая ам.долларын орлого олдог

Түгээх

Найман настай Райн Кажи өөрийн YouTube сувгаараа 2019 онд нийт 26 сая ам.долларын орлого олж, хамгийн өндөр орлоготой YouTube суваг хөгжүүлэгчээр тодорчээ.

АНУ-ын “Forbes” сэтгүүлд бичсэнээр, Райн Гуан буюу Кажи өнгөрсөн онд 22 сая ам.долларын орлогоор мөн л нэгт бичигдэж байжээ. Түүний “Ryan’s World” сувгийг анх 2015 онд эцэг, эх нь нээж өгч байсан бөгөөд өнгөрсөн гурван жилийн дотор 22.9 сая хэрэглэгчтэй болсон байна. Эхэндээ “Ryan ToysReview” гэх нэртэй байсан сувгаар хүү тоглоомын хайрцаг нээж, тоглоомоороо тоглож буй дүрс бичлэг цацдаг байжээ. Хэд хэдэн дүрс бичлэгийг нэг сая гаруй хүн үзсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд энэ сувгийг 35 тэрбум удаа үзэж байжээ. Саяхан тус суваг “Truth in Advertising”  гэж нэрээ өөрчилсөн байна. Хүү өсөхийн хэрээр суваг тоглоомоос гадна боловсролын сэдэвтэй дүрс бичлэг оруулах болжээ.

“Forbes” сэтгүүлийн жагсаалтын хоёрт 20 сая ам.долларын орлоготой “Dude Perfect” суваг бичигдсэн бол гуравт “Like Nastya Vlog”, “Funny Stacy” суваг хөгжүүлэгч Оросын бяцхан од Анастасия Радзинская оржээ. Таван насандаа тэрбээр 18 сая ам.долларын орлого олжээ. Түүний сувгууд нийт 70 сая хэрэглэгчтэй аж.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *

Дараагийнх