хайх үгээ бичих

Гэмт хэрэг Онцлох мэдээ

270 орчим нойтон тарвага тээвэрлэж явсныг илрүүллээ

Түгээх

Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчид 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Эмээлт” дэх хяналтын цэгээр иргэн “Б” 270 ширхэг нойтон тарвага Улаанбаатар хот руу нэвтрүүлэхээр авто машинаар тээвэрлэж явсаныг илрүүлжээ.

Тарвага нь “Монгол хөхтөн амьтаны улаан данс”-д бүс нутгийн хэмжээнд устаж болзошгүй хөхтөн амьтдын жагсаалтын нэг дүгээрт бичигддэг учир нь агнахыг хориглодог амьтан юм.  Монгол  Улсын Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлд: “Агнуурын амьтан агнах, барихтай холбогдсон зарим үйл ажиллагааг хориглох” 11.1.9-д тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулах” гэсэн заалтыг  зөрчсөн  иргэн Б-ээс 270 ширхэг нойтон тарвагыг  түр  хураан авч  Зооноз  өвчин судлалын төвд хүлээлгэн өгсөн байна.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *