хайх үгээ бичих

Эдийн засаг

2020 оны нэгдүгээр сарын 1-нээс НДШ нэмэгдэхгүй боллоо

Түгээх

УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авснаар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэхгүй боллоо.

Сануулахад, Нийгмийн даатгалын шимтгэлийг 5 хувиар нэмэгдүүлэх улс төрийн шийдвэр 2017 онд гарсан. Түүнчлэн 2018 онд 2 хувиар, 2019 онд 1 хувиар нэмэгдүүлсэн. Үлдсэн 2 хувийн нэмэгдэл 2020 оноос хэрэгжиж эхлэх хууль эрх зүйн орчин үйлчилж байсан юм. Харин Ерөнхийлөгч Монгол Улсын 2020 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн, хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан байсан юм.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *