хайх үгээ бичих

Нийгэм

Сэлэнгэ нутгаас “Хөдөлмөрийн баатар” цолтон мэндэллээ

Түгээх

Хүн ардаа эрүүл экологийн хүнсээр хангах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж яваа Сэлэнгэ аймгийн тариаланчдын дундаас атар газар эзэмшсэний 60 жилийн ойн жил “Хөдөлмөрийн баатар” цолтон төрлөө. Ерөө сумын “Их Шинэстэй” ХХК-ийн захирал, Монгол Улсын гавьяат механикжуулагч Сандагийн Ганболд Монгол Улсын “Хөдөлмөрийн баатар” цолтон болж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо, Сүхбаатарын одонгоо хүлээн авлаа.

Газар тариалангийн салбарт ажиллаж байгаа хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж “Гавьяат агрономич” цолоор:

Зүүнбүрэн сумын “Бүрэнтал” ХХК-ийн захирал Чойндонгийн Нямжав, Түшиг сумын “Бооцын тариа” ХХК-ийн зөвлөх Сайнхүүгийн Санжсүрэн
Гавьяат механикжуулагч цолоор :

Мандал сумын Зүүнхараагийн сангийн аж ахуйн ахмад ажилтан Сампилийн Сүхбаатар,
Алтан гадас одонгоор:
Хушаат сумын “Өгөөж мандал уул” компанийн трактор комбайнч Галбадрахын Энхбаяр
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
Зүүнбүрэн сумын “Газар агро” компанийн трактор комбайнч Жоохүүгийн Энхтүвшин нар шагнагдаж төрийн тэргүүнээс шагналаа хүлээн авлаа.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *