хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

Үзмэрч, засалч Л.Нямаа: Өөрийнхөө хувь заяаг өөрийнхөө тэвчээр ХАТУУЖИЛТААР өөрчлөх ёстой

Түгээх
Үзмэрч, засалч Л.Нямаагийн зөвлөгөөг цувралаар хүргэж байна.


  • Хэцүү бэрхшээл бүхэн чамайг ядрааж, зовоож, залхааж, асуудал дагуулж, сэтгэлийн хүч, тэвчээрийг барахад ТЭВЧЭЭР бүгдийг шалгаж байдаг.
  • Хамаг бүгдээрээ хараан зүхэж, ах дүүс найз нөхөд чин чам руу дайрч байсан ч чи өөрөө хэн байна түүгээрээ үлдэх нь чухал. ӨӨРИЙНХӨӨРӨӨ бай.
  • Хорвоо ертөнц мөхөх гэж байгаа юм шиг ажил үйлс бүхэн чинь бүтэхгүй байгаа ч гуниглалгүйгээр, гомдлолгүйгээр дотоод сэтгэлээ ХҮЧИРХЭГ байлгахад болно.
  • Хамгийн их доромжлол, хоосрол, айдас өөрийгөө хүндлэх сэтгэлээ алдахад байдаг. Чи өөрийнхөө хувь заяаг өөрийнхөө тэвчээр ХАТУУЖИЛТААР өөрчлөх ёстой.
  • Чи боловсролтой ч бай, үгүй ч бай оюуны чадвартаа бүхий л энерги, сэтгэл зүрхээ ухаанаа хандуулж чадвал хамгаас ХҮЧИРХЭГ байна.
  • Сайн, муу үйлийн үрэнд хугацаа байхгүй. Нүглийн буртагийг нухаж ойлгохгүй, өнөө маргаашийн ашиг хонжооны төлөө бусдыг зүй бусаар хорлох нь элбэг байдаг.
  • Үл итгэл, үл тоосноор ангижрах боломжгүй, өөрийн биеэр туулж мэдэрдэг нь байгалийн хууль.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *