хайх үгээ бичих

Нийгэм

Заян наваа дууг шинээр амьдрууллаа

Түгээх

“Зун” продакшны ээлжит уран бүтээл мөн л тэсрэлт хийж чадлаа. Тэд өнгөрөгч сар шинийн босгон дээр олны сонорыг мялаан “УулУс” хамтлагтайгаа “Найр” хэмээх өвөрмөц бүтээлээ хүргэж, өөрийн гэсэн имижээрээ олныг алмайруулж, дуучин Б.Алтанжаргалтай хамтран “Цагаан сар” Монгол ардын дууг орчин үеийн хөгжмийн урсгалд оруулан DJ Хөхжим, Э.Дэлгэрдалай, “УулУс” хамтлаг болон дуучин А.Нарандуламын хамтаар үзэгч, сонсогчиддоо өргөн барьсан.

Тэгвэл энэ удаа тэд өөрийн артист болох дуучин Нарандулам, DJ Хөхжимийн хамт “Заян наваа” хэмээх Буриад ардын дууг шинэчлэн найруулан дуулж олны хүртээл болголоо. Цацагдаад дөрөвхөн хонож байгаа хэдий ч маш олон хандалтыг тэд facebook youtube channel-аараа цуглуулж чадлаа.

Тэр ч бүү хэл өсвөр насны залуучуудын дунд өөрийн #react-аараа од болж чадсан youtuber BROKE BOIS энэхүү дуунд #reaction хийсэн нь залуучуудад таалагдаж байгаа юм. Дашрамд дурьдахад Зун продакшны ерөнхий продюсер нь “Алтан Ураг” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч Б.Эрдэнэбат юм. Доорх линкээр орж дуугаа хүлээн авна уу!

 

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *