хайх үгээ бичих

Гэмт хэрэг Эрэн сурвалжлах

Дагавар хүүхдээ тамласан Б.Тодзаяаг нэг сар цагдан хорино

Түгээх

Өнгөрсөн гуравдугаар сарын 10-13-ны хооронд Баянгол дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт амьдран суух хаягтай Б.Тодзаяа гэгч өөрийнхөө дагавар хөвгүүд болох дөрвөн настай Э, зургаан настай Э нарыг гурав хоногийн турш тамлаж, онц хэрцгийгээр зодож гэмтээсэн хэрэг нийгэмд дуулиан үүсгээд байна.Өнөөдрийн байдлаар хохирогч дөрвөн настай Э есөн удаагийн хүнд хагалгаанд ороод байгаа бөгөөд биеийн байдал маш хүнд дөнгөж толгойгоо даах хэмжээнд хүрээд байгаа гэдгийг хохирогчдын ар гэрийнхэн өглөө.

Б.Тодзаяад одоогоор эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2.2, 11.1.2.3 дахь зүйл заалт буюу “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн гэх үндэслэлээр ялтанаар татаж ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьжээ. Шүүхээс Б.Тодзаяаг гэм буруутай хэмээн үзсэн тохиолдолд Эрүүгийн хуульд заасны дагуу хамгийн ихдээ найм хүртэл жилийн хорих ял оноох, эсвэл 10-40 хүртэлх сая төгрөгийн торгууль ногдуулах юм байна.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *