хайх үгээ бичих

Гэмт хэрэг Онцлох мэдээ Эрэн сурвалжлах

Малайзад амь насаа алдсан Ш.Алтантуяагийн хэргийг шүүх хурал болж байна

Түгээх

Өнөөдөр /2019.05.06/ Малайз улсын Куала-Лумпур хотноо Монгол Улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяагийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурал эхэлж байна. Мөн энэ өдөр талийгаач Ш.Алтантуяагийн төрсөн өдөр тохиож байгаа ба тэрээр амьд сэрүүн байсан бол 41 нас хүрэх байлаа. Энэ удаагийн шүүх хуралд хохирогчийн талыг төлөөлөн талийгаачийн аав С.Шаарийбуу болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга  нар оролцож байгаа юм.

Энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийн тулд 13 жил хөөцөлдөж буй талийгаачийн аав С.Шаарийбууг шүүх хуралд оролцохоор Малайз улсыг зорих үед уулзлаа. Тэрбээр “Малайзын хуулийн систем манайхаас ялгаатай нь хэргийг шүүх явцдаа мөрдөн байцаалтыг явуулдаг. Өнөөдөр хэрэгт холбогдсон хүмүүс сул чөлөөтэй явж байгаа. Би олон жил энэ хэргийн хойноос явлаа. Энэ бол миний хийх ёстой зүйл. Харин төр засгийн зүгээс өнгөрсөн 12 жилийн хугацаанд нэг ч удаа албан ёсны байр суурь илэрхийлж байсангүй. Өнгөрсөн жил Ерөнхийлөгч Х.Баттулга Малайзын шинэ Ерөнхий сайдад, үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүссэн захидал илгээсэн. Үүнд би хувь хүнийхээ хувьд талархалтай ханддаг. Хоёр улсын хооронд эрхзүйн гэрээгүйн улмаас би өөрийн өмгөөлөгчийг авч очих, монголын тал албан ёсны үйл ажиллагаа явуулах боломжгүй. Асуудал нь ганцхан хүнийх боловч гадаадад эрсдэл дунд амьдарч байгаа олон олон монголчуудын эрх ашгийн тулд эрхзүйн орчныг бий болгох, Консулын газар, Элчин сайдын яам байгуулах шаардлага байгаа” гэлээ.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *