хайх үгээ бичих

Нийгэм Онцлох мэдээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тарваганы мах идсэн гэр бүлийн хоёр хүн нас баржээ

Түгээх

Баян-Өлгий аймагт өнгөрөгч дөрөвдүгээр сарын 29-30-ны өдрүүдэд гэр бүлийн хоёр хүн дараалан нас барсан хэрэг гарчээ. Нас барсан иргэд нь адууны мах идсэн гэх өгүүлэмжтэйгээр аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан байна. Орон нутгийн зарим эх сурвалж, эдгээр иргэд нь гурав хоногийн өмнө тарваганы мах идсэн гэх ба тарваган тахал өвчнөөр амиа алдсан байж болзошгүй гэх мэдээллийг өгч байна.

Дээрх үйл явдалтай холбоотойгоор Баян-Өлгий аймгийн онцгой комисс яаралтай хуралдаж, хорио цээрийн дэглэм тогтоож, гурав хоног архи согтууруулах ундааны зүйл худалдахыг хоригложээ. Түүнчлэн өвчилсөн болон нас барсан иргэнээс авсан шинжилгээний хариу гараагүй тул тухайн иргэдийн амьдарч байсан гэр орон, эмчлүүлж байгаа аймгийн Нэгдсэн эмнэлэг, зорчиж явсан Цагааннуур-Улаанбайшинт чиглэлд урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/160 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 12.2.1 дэх заалтыг үндэслэн аймгийн Онцгой комиссын шийдвэрээр тодорхойгүй хугацаагаар хорио цээрийн дэглэм тогтоож, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах шийдвэр гаргажээ.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *