хайх үгээ бичих

Гэмт хэрэг

Бугын чив хил давуулахыг завджээ

Түгээх

Замын-Үүдийн боомтоор долоон ширхэг бугын чив нууж, хууль бусаар хил давуулахыг завдсан хэрэгтнийг Гаалийн газрын алба хаагчид өнөөдөр илрүүлж, хэргийн харьяалал тогтоолгохоор сум дундын прокурорт шилжүүлжээ. 

Улаанбаатар-Эрээнхот чиглэлийн суудлын галт тэргэнд зорчиж явсан БНХАУ-ын иргэний гар тээшинд дээрх хууль бус ачаа байхыг гаалийн шалгалтаар илрүүлсэн байна. Монгол орны нэн ховордсон амьтдын жагсаалтад байдаг бугын эд эрхтэнг худалдах зорилгоор бэлтгэх, хадгалах, тээвэрлэхийг хуулиар хориглодог.  Бугын чив эмийн онцгой ховор түүхий эд болдог ч зөвхөн тусгай зөвшөөрлөөр агнасан бугын чивийг эмийн түүхийн эдээр ашигладаг байна. 

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *