хайх үгээ бичих

Гэмт хэрэг Эрэн сурвалжлах

ТӨВ АЙМАГ: Голын эргээс эмэгтэй хүний цогцос олджээ

Түгээх

Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт байх Хүйн голын эрэг орчмоос гадны нөлөөтэй нас барсан эмэгтэй хүний цогцос олджээ.

Шалгалтаар уг цогцос нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн харьяат 38 настай  А-ийнх болох нь тогтоогдсон байна. Талийгаач эмэгтэйн нүүр гарын хэсэг хавдсан, эрүү уруул язарсан, битүү цус хуралтай байсан бөгөөд шинжилгээгээр тархинд битүү гэмтэл авч нас барсан нь тогтоогджээ. Хэргийг Төв аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа ба уг эмэгтэйн амь насыг түүний хамтран амьдрагч Б гэгч хохироож хэргийн газраас зугтсан байжээ. Түүнчлэн сэжигтэн Б гэгч нь талийгаачийг хөнөөсний дараа хүчирхийлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд талийгаачийн гар утсанд заналхийлсэн зурвас илгээж байжээ.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *