хайх үгээ бичих

Нийгэм

Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн үндэсний чуулган болж байна

Түгээх

“Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн үндэсний чуулган” яг одоо болж байна.  Чуулганыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нээж үг хэллээ.

Тэрбээр дэлхийн дулаарал цаг уурын өөрчлөлтөөс үүдэн гарч буй хүндрэл бэрхшээлүүд нь Монгол орны төдийгүй Ази тив, дэлхийн бусад улс орнуудад тулгарч байгаа гэж бид үзэж байна. Иймд мод тарих, ойг нөхөн сэргээх, ойжуулах ажил нь маш өндөр ач холбогдолтой чухал ажил болж байгаа юм. Монгол оронд ойжуулалт, ойг нөхөн сэргээх ажил 1970-аад оноос хийгдэж эхэлсэн харьцангуй залуу салбар боловч дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан ойжуулалт, ойг нөхөн сэргээж ажлын талаар олж авсан ололт амжилт, үр дүнгээ бататгах, шинэчлэх, сайжруулах шаардлага зүй ёсоор тулгарч байна. Энэ үүднээс Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн үндэсний чуулганыг зохион байгуулж байгаа хэмээлээ.

Сүүлийн 100 жилийн хугацаанд дэлхийн дундаж температур 0.74 хэмээр нэмэгдсэн байхад Монгол орны агаарын жилийн дундаж температур сүүлийн 1906 оноос 2005 онд 0.74 хэмээр нэмэгдсэн байгаа нь уур амьсгалын өөрчлөлт манай орны хувьд бодитой нүүрлэж байгааг харуулж байна. Монгол оронд төдийгүй дэлхий нийтэд хууль бус мод бэлтгэл, ойн түймэр, төлөвлөгөөгүй газар ашиглалтын бодлого, хүн амын өсөлт, эдийн засгийн хөгжил, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан ой доройтож, хомсдосоор байна.

Дэлхийн байгаль хамгаалах сангаас гаргасан мэдээллээр жилд дунджаар 13 сая орчим ойн талбай хомсдож байгаа бөгөөд дэлхийн хэмжээнд 2 тэрбум га ой ямар нэгэн байдлаар доройтсон байна.

Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд 1,701.3 мянган га ой түймэрт нэрвэгдсэн, 134,8 мянган га ой ойн хөнөөлт гавж, өвчинд нэрвэгдсэн, 104,8 мянган га талбайд мод бэлтгэсэн байна.

Манай улсад 535, 0 мянган га талбайд ойжуулалт хийхээр, 1,202.4 мянган га талбайд байгалийн сэргэн ургалтанд туслах ажил гүйцэтгэхээр 43.0 мянган га талбайд өсвөр модыг хамгаалахаар авах арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан байна. Ой доройтож хомсдосоор байгаа өнөө үед ойжуулалт ойг нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэх түүнийг чанар, үр дүнг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай болж байна.

Ийм учраас өнөөдөр ойжуулалт ойг нөхөн сэргээх ажлын өнөөгийн байдлыг хэлэлцэж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодоройлох зорилгоор “Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн ндэсний чуулган – 2018”-ыг зохион байгуулж байна.

1969-1970-аад оноос улсын чанартай 4 том мод үржүүлгийн газрыг бүсчилэн байгуулж бэлтгэсэн модныхоо оронд мод тарих, ойжуулах ажлыг эхлүүлсэнээр Монгол улсад ойжуулалтын ажил албан ёсоор эхэлсэн. ҮҮнээс хойш одоог хүртэл нийт 200,0-гаад мянган га талбайд ойжуулалтын ажлыг хийж гүйцэтгээд байна.

Гэхдээ ойжуулалт, ойг нөхөн сэргээх ажлын үр дүн тэр бүр хангалттай биш байна. Энэ нь нэгдсэн, тогтвортой бодлого, төлөвлөлт хангалтгүй, санхүүжилтийн хэмжээ, зардлын норматив бага, эдийн засаг, нийгмийн хөшүүрэг байхгүй, ашиггүй, чадавхи, хяналт сул, арчилгаа, хамгаалалт хангалтгүй, байгаль, цаг уурын нөхцөл, малын бэлчээрлэлтийн сөрөг нөлөөлөл зэрэг нийгэм, эдийн засаг, байгалийн олон хүчин зүйл нөлөөлж байна. Үүнийг чуулганд оролцогчид хэлж байна.

“Ховд Сафари” ХХК-ийн захирал Б.Лхамжав: “Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн үндэсний чуулган”-д Ховд аймгаас дөрвүүлээ оролцож байгаадаа баяртай байна. Манай “Ховд Сафари” ХХК байгуулагдаад, энэ чиглэлд үйл ажиллагаа явуулаад 23 жил болж байгаа. Би улсын хэмжээнд 300 га газар ойжуулсан. Мод тарина гэдэг нь хүмүүний амьдрал дээшилж, байгаль дэлхий баяаж байдаг сайхан ажил байгаа юм.

Ойн зурвас, ногоон хэрэм байгуулахад хүндрэлтэй асуудал гарч байдаг.  Нэг га газрыг 3 жилийн турш моджуулахад 2 000 000 төгрөг, 5 га газрыг 10 сая төгрөгөөр бид нөхөн сэргээж,  ургуулж, хамгаалж, суманд хүлээлгэж өгдөг.  Зардлын хэмжээ бага байгаа энэ байдлыг БОАЖНХЯ-д уламжилж, анхаараасай.  Анх үнэлгээ 125 000  байснаасаа нэмэгдэж байгаа ч гэсэн дахин нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Оновчтой, хэрэгжихүйц, стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөө, зураг, төсвийн дагуу ойжуулалт, ойг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэх үр, тарьц суулгац, ойжуулалт, ойг нөхөн сэргээх асуудлыг цогцоор нь авч үзэж шийдвэрлэх. санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх, эдийн засгийн хөшүүрэг хэрэглэх, техник. технологийг шинэчлэх, инноваци, ойжуулалт, ойг нөхөн сэргээх ажлын бүтэц, зохион байгуулалт, менежментийг сайжруулах, бортогтой тарьцаар ойжуулалт хийх арга руу шилжих, тарьсны дараах арчилалт, хамгаалалтын асуудлыг шийдэх, зардлын нормативыг бодитойгоор тооцож нэмэгдүүлэх гэх мэт арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *