хайх үгээ бичих

Улс төр

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ОГЦОРЛОО

Түгээх

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2018.11.06/ ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, санал хураалтад оролцсон 50 гишүүний 76 хувийн саналаар сайдаас огцруулах шийдвэр гаргалаа.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг шийдвэр гарахын өмнө “Миний бие ХХААХҮ-ийн сайдаар жил гаруй хугацаанд ажиллалаа. Энэ хугацаанд салбарын бодлогыг тодорхой болгож, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ард иргэдээ ажилтай, орлоготой болгох зорилт тавин ажиллаа. Энэ жил мал сайхан өсч 84 сая толгой мал өвөлжиж байна. Ноолуурын үнө өссөн. Малчдын орлого нэмэгдсэн. Газар тариалангийн хувьд 415 мянган тонн үр тариа хурааж авлаа. Дотоодынхоо улаан буудай, төмсний хэрэгцээг хангах боломж бүрдсэн. ЖДҮ-ийг хөгжүүлэх сантай холбоотой асуудлаар ёс зүйн хариуцлагаа хүлээж өргөдлөө Ерөнхий сайдад өгсөн. Монгол Улсын нийт иргэдээсээ, хайрт ээжээсээ, ХХААХҮ-ийн салбарынхнаасаа чин сэтгэлээсээ уучлалт гуйж байгааг минь хүлээн авна уу” гэсэн юм.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *