хайх үгээ бичих

Онцлох мэдээ Эрэн сурвалжлах

Ч.Чамин-Эрдэнэ нас барахаасаа өмнө согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй гэв

Түгээх

Аравдугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хурд” хорооллын “Кэй Эйч” апартментийн 11-р давхраас загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ унаж нас барсан тухай өмнө нь бид мэдээлсэн билээ.

Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн шуурхай албаны алба хаагчид хэргийн газарт очих үед Баянгол дүүргийн харьяат, 1996 онд төрсөн, 22 настай Чимгээгийн Чамин-Эрдэнэ өндрөөс унаж, нас барсан байдалтай олдсон байна. Улмаар талийгаачийн цогцсыг шүүх эмнэлэгт хүргүүлж, хэргийн газраас 47 кадр зураг, хохирогчийн хурууны хээг авч, нотлох баримтад хавсаргажээ.

Эх сурвалжийн мэдээлсэнээр, талийгаач өмнө нь хоёр ч удаа амиа хорлох оролдлого хийж байсан гэх ба сэтгэлзүйн хямралд орсны улмаас эмчилгээ хийлгэж байсан аж. Түүнчлэн албаныхан хэргийн газраас 0,5 граммын хэмжээтэй шар айрагны шил, тамхи зэрэг олж нотлох баримтад хавсаргасан байна. 

Харин талийгаачийн ар гэрийнхэн болон найз нөхдийн зүгээс түүнийг амиа хорлох хүн биш гэх мэдээллийг өгч байгаа ба энэ талаар түүний ээж Г.Чимгээ “Бидэнд охины цогцсыг харуулаагүй. Зургаас харахад нүүр нь цэвэрхэн, ам нь эцсээ хүртэл том ангайсан, царай нь цонхийсон байсан. Их айж сандарсан гэмээр харагдаж байсан. Мөн хоёр өгзөгнийх нь арьс зулгарсан, футболкны баруун мөрөн дээр толбо болсон, цамцных нь зүүн тохойн хэсэг иртэй зүйлээр зүссэн мэт урагдсан гэж харсан. Охиныг маань чирсэн гэж бодож байна” гэсэн юм.

Гэвч талийгаачийн үхлийн шалтгааныг эцсийн байдлаар шүүх шинжилгээний дүгнэлтээс мэдэх боломжтой ба ирэх долоо хоногт шинжилгээний дүн гарна.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *