хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ 11 давхраас унаж нас баржээ

Түгээх

“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар амиа алдсан тухай Боловсрол телевизийн Фэйсбүүк дэх албан ёсны хуудаст мэдэгдээд байгаа билээ. 

Энэ тухай ЦЕГ-аас тодруулахад “2018 оны аравдугаар сарын 25-ны орой өндрөөс хүн уналаа гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход хохирогч нас барсан байсан. Энэ хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэст шалгаж байна. Хэргийг шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Түүний үхлийн шалтгааны талаар эх сурвалжаас нэмж асуухад Ч.Чамин-Эрдэнэ Хан-Уул дүүрэг дэх эгчийнхээ байрнаас унаж амиа алдсан байдалтайгаар олдсон байна. Ч.Чамин-Эрдэнийн үхэлд гадны нөлөө байсан эсэхийг цагдаа нар шалгаж байгаа аж.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *