хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

Амиа алдсан цагдаагийн ар гэрийнхэнд 76 сая төгрөгийн тэтгэмж олгоно

Түгээх

Албан үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг эцсийн замд нь үдлээ.

Салах ёс гүйцэтгэх арга хэмжээ өнөөдөр Нийслэлийн цагдаагийн газарт болж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хууль зүй, дотоод хэргийн яамны төлөөлөл, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдлагууд, Улаанбаатар цагдаагийн хүрээний мөрдэс нэгт журмын нөхөд нь оролцлоо. Дансрангийн Батсайхан нь өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, цагдаагийн байгууллагад тасралтгүй 22 жил ажилласан шилдэг алба хаагчдын нэг байсан ажээ. Цэл залуухан нас нь хувцас формоо цэгцхэн өмссөн гэрэл зурагтаа, эх орон, ард түмнийхээ төлөө өргөсөн тангараг нь шударга, үнэн үйл хэрэгтээ, хүнлэг чанар, эгэл даруу, нөхөрсөг зан нь мөрдэс нэгт нөхдийнх нь сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдлээ.

Ийнхүү талийгаачийг эцсийн замд нь үдсэний дараа түүний гэр бүлд Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу 76 сая төгрөгийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлд:

“Нийгмийн баталгаа”, 86.1. “Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагын улмаас амь насаа алдсан тохиолдолд 10 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тухайн алба хаагчийн сарын үндсэн цалингийн дунджаар тооцож түүний гэр бүлд нэг удаа олгоно” гэж заасан байдаг аж.

Үүний дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын аравдугаар сарын 16-ны өдрийн №Б/725 тоот тушаалаар Д.Батсайханы гэр бүлд талийгаачийн 120 сарын үндсэн цалин болох 76.757.640 төгрөгийн тэтгэмжийг нэг удаа олгохоор шийдвэрлэсэн байна.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *