хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

Тул загас олноор агнасан этгээдүүдийг саатууллаа

Түгээх

Булган аймгийн Тэшиг сумын Далан багийн нутаг дэвсгэрээс энэ сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн харьяат Ц.М, Д.Ш, Б.О, Л.М нар нь найман тооны тул загас хууль бусаар агнасан хэргийг Булган аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шуурхай илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байна. Мөн өнгөрөгч есдүгээр сарын 29-ны өдөр Улаанбаатар хотын харьяат Б.Ж нь нэг тооны тул загасыг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан хэргийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.

Тул загас нь Монгол улсын нэн ховордсон амьтдын жагсаалтад багтсан байдаг ба агнасан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Тодруулбал, нэн ховор ан амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, түүхий эд бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, түүхий эдийн холбогдолтой цуглуулга хийсэн тохиолдолд арван мянган нэгжээс дөчин мянган нэгжээр торгох эсхүл 2-8 жилийн хорих ял онооно хэмээн Эрүүгийн хуульд заасан байна.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *