хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

Хүний амь нас хохироосон этгээд эрүүлжүүлэх байранд нас баржээ

Түгээх

Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр байрлах “Улаан чулуутын хогийн цэгийн хашаанд нас барсан хүн байна” гэсэн дуудлагын дагуу цагдаагийн байгууллагын алба хаагчид хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Хэргийн газарт Баянгол дүүргийн 18-р хороонд оршин суух 46 настай эмэгтэй Б нь хоолой хэсэгт боолтын оромтой, баруун хацар, шанаа, духны хэсэг, баруун өвдөг, хоёр хөлийн шилбэ хэсэгт шинээр үүссэн гэмтэл, шархтай, хүчиндүүлж нас барсан гэмт хэрэг үйлдэгдсэн байжээ.

Уг хэрэгт холбогдуулан есдүгээр сарын 24-ны өдөр архины хамааралтай иргэнийг саатуулахаар эрүүлжүүлэх байранд авчирсан аж. Гэтэл эрүүлжүүлэх байранд хонож байхдаа тус хэрэгт холбогдогч нас барсан байна. Энэхүү хэргийг Цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн хэрэг үүсгэн мөрдөн шалгаж байгаа аж.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *