хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

“Шинэ эхлэл” сургуулийн захирлыг нэг сар хорихоор болжээ

Түгээх

Олон улсын хөтөлбөрийн сургалттай БСШУСЯ-ны харьяа, төрийн өмчийн ерөнхий боловсролын “Шинэ эхлэл” лаборатори сургуулийн захирал Р.Эрдэнийг бусдаас онц их хэмжээний авлига авсан гэх үндэслэлээр аравдугаар сарын сарын 10-ны өдөр Авлигатай тэмцэх газраас шуурхай ажиллагаа явуулж баривчилжээ.

Захирал Р.Эрдэнийг эрүүгийн хуулийн 22.4 дүгээрт зааснаар бусдаас хахууль авсан гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж  байгаа аж. Улмаар шүүгчийн захирамжаар нэг сар цагдан хорих шийдвэр гарсан байна. Түүнийг сурагчдын эцэг эхээс хахууль авдаг байж болзошгүй гэсэн мэдээлэл АТГ-ынханд ирсний дагуу баримт цуглуулж байгаад үйлдэл дээр нь саатуулсан аж. Баттай эх сурвалжийн мэдээлснээр түүнийг бусдаас 10 сая төгрөгийн хахууль авч байсан гэжээ.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *