хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

Гадаадын иргэдийг дээрэмддэг бүлэг этгээдүүдийг саатууллаа

Түгээх

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид нийслэлийн төвийн дүүргүүдийн нутаг дэвсгэрээр явж, гадаадын иргэдийн цүнх, халааснаас гар утас, эд зүйлийг нь хулгайлдаг бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна. Цагдаагийн албанд шалгагдаж буй М нарын дөрвөн этгээд нь төрсөн ах дүү  болон хамаатан садны холбоотой юм. Бүлэглэгч этгээдүүд өмнө нь халаасны хулгайн хэргээр удаа дараа шалгагдаж, ял шийтгэгдэж байсныг мөрдөн байцаалтаар нотолжээ. Уг хэрэгт ченж А-г мөн холбогдуулан шалгаж байгаа  хэмээн мэдээллээ.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *