хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

Хүний амь хөнөөхөөр төлөвлөж байсан этгээдийг баривчиллаа

Түгээх

Цагдаагийн байгууллагаас бусдын амь насыг хороохоор бэлтгэж байсан этгээдийн үйлдлийг Эрүүгийн цагдаагийн албанаас таслан зогсоосон тухай мэдээлэл гарсан. Тодруулбал, иргэн О.Тамир гэгч 46 настай эрэгтэй “Э”, “Ш”, “Х” нарын амь насыг хороохоор бэлтгэж байгаад баригдсан байна.

Түүнийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн мягмар гарагт буюу аравдугаар сарын 2-ны өдөр өөрийн хамтран амьдрагч “А”-г хэвлийн тус газарт нь хутгалжн хүнд гэмтээчихээд, хэргийн газраас оргон зайлсны дараа олж баривчилжээ. Тэрээр өмнө нь удаа дараа ял шийтгэгдэж байсан нэгэн аж. Тодруулбал, 1990 онд онц хэрцгий байдлаар хүний аминд хүрч, гэмт хэрэг үйлдэж, 20 гаруй жил хүнд дэглэмтэй хорих ангид ял шийтгэл эдэлж дуусчихаад чөлөөлөгдсөн ч ийнхүү дахин гэмт хэрэгт холбогдсон байна. Суллагдсанаасаа хойш Эрүүгийн цагдаагийн газрын хяналтад байсан аж.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, тэрээр хамтран амьдрагч бүсгүйгээ байнга зоддог байжээ. Тэрээр дээрх хэргийг архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн бөгөөд хоорондоо маргалдаж, улмаар хамтран амьдрагчаа хутгалсан гэжээ.

Түүний энэ үйлдлийг хүний амь насанд санаатай хүрэх гэсэн оролдлого байсан гэж үзэж буй юм байна. Одоогийн байдлаар хутгалуулсан гэх эмэгтэйн биеийн байдал муу, Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин О.Тамирыг эрэн хайх ажиллагааг хоёр хоног зохион байгуулсны эцэст барьжээ.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *