хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

Визний материал хуурамчаар үйлдсэн 11 иргэнийг яллагдагчаар татна

Түгээх

БНСУ-ын Элчин сайдын яамнаас Монгол Улсын иргэд БНСУ-ын виз хүсэхдээ төрийн болон төрийн бус байгууллагын тодорхойлолт, дансны хуулга зэрэг мэдээллийг хуурамчаар үйлдэх тохиолдол олноор гарч байгаа тул энэхүү үйлдлийг шалгаж өгөх хүсэлтийг Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлжээ.

Улмаар Эрүүгийн цагдаагийн албанаас ажлын хэсэг байгуулан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1-д заасан бичиг баримтыг хуурамчаар үйлдэх, ашиглах гэсэн зүйл ангиар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ.

Ажлын хэсгийн зүгээс БНСУ-ын Элчин сайдын яамнаас ирүүлсэн 805 иргэний материалын 50 хувийг нь шалгаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ба одоогоор долоон аж ахуй нэгж, 11 иргэн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод байна. Үүний дагуу Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг харьяа прокурорын газарт гаргасан байна.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *