хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

Нэгдүгээр сургуулийн захирлыг авлигын хэргээр баривчиллаа

Түгээх

Авлигатай тэмцэх газраас Ерөнхий боловсролын I сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг өнгөрсөн шөнө /2018.10.04-05-нд шилжих шөнө/ саатуулжээ. Түүнийг хэд, хэдэн удаа авлига авсан хэрэгт буруутгаж байгаа аж. Тэрбээр нэгдүгээр ангид хүүхэд элсүүлэх, дунд ангиас хүүхэд шилжүүлэн авахдаа авлига авдаг болох нь тогтоогдсон гэгдэж байна. Эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр үйлдэл дээрээ баригдсан бөгөөд түүнд авлига өгч байсан этгээдийг хамтад нь саатуулжээ. Г.Бум-Эрдэнэ нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 17-нд тус сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байгаа юм.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *