хайх үгээ бичих

Нийгэм

ӨМНӨГОВЬ: Төлөвлөлт, хяналт хангалтгүй байгааг анхааруулав

Түгээх

Агентлагийн дарга нарын шуурхай хурлыг хийж цаг үеийн асуудлыг хэлэлцэв. 2018 он сахилга хариуцлагатайгаар бүтээлч байх жил. Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтэс явцын хяналтыг танилцуулж анхаарах хэд хэдэн асуудлыг онцоллоо.

Бүтээлч ажил хомс, төлөвлөгөө хяналт хангалтгүй байгаагийн зэрэгцээ төрийн албаны хууль, дүрэм, журмыг сайтар уншиж мөрдөх хэрэгтэйг анхааруулав. Мөн төрийн алба хаагчдаа чадавхижуулах, хүний нөөц ил тод байдлаа сайжруулах нэн тэргүүний шаардлага байна.

Мөн энэ үеэр “ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ”-ийн засвар тохижилтыг танилцуулав. 10 сарын 10 гэхэд ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ-ийн үйлчилгээ жигдэрнэ. Уг төвд Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Даланзадгад ДЦС ТӨХК, Архив, Авто тээврийн төв, Татварын хэлтэс, Гүний ус ХХК, Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн төлөөллүүд нэг цэгээс иргэд та бүхэнд үйлчилнэ.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *