хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

Б.Булганд холбогдох ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ болголоо

Түгээх

Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн зургадугаар сард төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Б.Булганыг сэжигтнээр татан байцаалт, мэдүүлэг авсан билээ. Өөрөөр хэлбэл, Б.Булганыг С.Зориг агсны үхэлд буруутгаж, өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа байцаалт, мэдүүлэг авсан байдаг. Прокурорын байгууллагаас түүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа талаараа ч мэдээлсэн билээ.

Энэ талаар Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатаас тодруулахад “Тухайн үед С.Зориг агсныг хөнөөсөн эрүүгийн хэргийн Ажлын хэсгийн ахлагчаар нь ажиллаж байсан. Шалгагдаж байх хугацаанд эрүүгийн хэргээс захиалагчтай холбоотой хэргийг тусгаарлаж, дахин Ажлын хэсэг байгуулсан. Энэхүү Ажлын хэсгийг би ахалдаггүй. Тиймээс би гүйцэтгэгч нартай холбоотой хэргийг мэднэ. Энэ хэргийг гүйцэтгэгч нар нь бусад баримтаар тогтоогдчихоод байхад Б.Булган хэргийг үйлдсэн нөхдүүдийг биш гэж мэдэгдсэн. Тэгсэн хэрнээ гэмт этгээд ямар хүн болохыг мэдэхгүй, үл мэдээлж байгаа нь энэ хэрэгт буруутай гэж яллагдагчаар татан шалгасан. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан. Тиймээс Б.Булганд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг” гэх тайлбарыг өглөө.

Харин Тагнуулын ерөнхий газраас Б.Булганыг дахин яллагдагчаар татан шалгаж байгаа юм. Түүнийг С.Зориг агсны үхэлд буруутгаж, хамжигчаар оролцсон байх магадлалтай хэмээн үзэж, хэрэг бүртгэл нээжээ. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд Б.Булганыг гадуур байцааж байгаа аж.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *