хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

“Мөнхийн реп”-ийн Батух хүн зодсон хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байна

Түгээх

“Мөнхийн реп” хамтлагийн гишүүн Батух буюу Ц.Батжаргалд холбогдох өргөдөл нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст иржээ.

Тодруулбал, энэ сарын 24-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр И-Март сүлжээ дэлгүүрийн орчимд өөрийн найз эмэгтэй болох иргэн М-г автомашин дотор зэрлэгээр зоджээ. Мөн 25-ны өдөр хохирогч эмэгтэйн гэрт нь дахин зодож гэмтээсэн байна. Улмаар хохирогч А нь цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн бөгөөд уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах дэслэгч н.Эрдэнэхүү шалгаж байна. Хэргийн газарт, тус хамтлагийн хоёр гишүүн хамт байсан гэх ба хохирогчийг зодуулж байхад ямар нэг тусламж үзүүлээгүй ажээ.

Хохирогчийн ар гэрийнхний хэлж буйгаар, Ц.Батжаргал нь хохирогчтой үерхээд гурван сар болж байгаа ба энэ хугацаанд түүний гэрт хамтран амьдардаг байжээ. Хамтран амьдарч байх хугацаандаа удаа дараа биед нь халддаг байсан гэх ба мөн их хэмжээний мөнгө авч мөрийтэй тоглосон гэх мэдээллийг өгч байв. Дээрх хэргин шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа ба энэхүү хэрэг нь цааш хөвөрч хар тамхины хэрэгтэй холбогдож болзошгүй байгаа ажээ.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *