хайх үгээ бичих

Онцлох мэдээ Эрэн сурвалжлах

Талийгаач Т.Гомбосүрэнгийн СҮҮЛЧИЙН ЯРИАНЫ БИЧЛЭГ-ийг дэлгэлээ

Түгээх

Засгийн газрын 13-р байр буюу Зам тээврийн хөгжлийн яамны байранд гарсан хүн амины онц ноцтой хэрэг гарсан билээ. Энэхүү хэргийн хохирогч нь Зам, тээвэр хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн байсан бөгөөд түүний аав Р.Төмөрсүх, авга ах Р.Ганхуяг болон өмгөөлөгч З.Хүрэлсүх нар оролцсон юм.

Өмгөөлөгч З.Хүрэлсүх “Энд нэг зүйлийг онцлон хэлэх хэрэгтэй. Хэрэг гарсан өдрөөс хойш талийгаачийг Б.Махбал тэргүүтэй хүмүүстэй хамт архидан согтуурсан гэх ташаа мэдээлэл хэвлэлээр цацагдаж эхэлсэн. Үүний учир нь Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн ажилтан хэрэг гарснаас 14 цагийн дараа хэргийн талаар олон нийтэд мэдээлэхдээ “Хүн амины хэрэгт ямар нэгэн албан тушаалтай холбоотой шалтгаан байгаагүй, хоёр хүн архидан согтуурч маргалдсаны улмаас гарсан хэрэг” гэж мэдээлсэн. Хэргийн шалтгааныг тогтоосон зүйл үгүй. Хуулиараа ч тэр мэдээлэл өгөх эрх бүхий субьект бол зөвхөн прокурор байдаг. Ер нь энэ хэргийг архитай холбон мэдээлж байгаа нь учир шалтгаантай гэж харж байна. Талийгаач архи дарснаас хол байсан нэгэн гэдгийг сая аав нь хэллээ. Би мөр зэрэгцэн ажиллаж явсан хүний хувьд үүнийг гэрчилнэ. Нотлох баримтуудаар талийгаачийг утсаар дуудаж, албан өрөөнөөсөө гарсан гэдэг нь батлагдаж байгаа. Бид баримтуудыг Цагдаагийн байгууллагад өгч шалгуулах болно” гэсэн юм.

Түүнчлэн талийгаачийн өмгөөлөгч болон ар гэрийнхний зүгээс Т.Гомбосүрэнг албан тушаалын томилгоотой холбоотойгоор санаатай хөнөөсөн байж болзошгүй гэж үзэж буйгаа дуулгасан юм. Учир нь, өнгөрөгч  дөрөвдүгээр сард талийгаачийг хөдөө орон нутагт томилолтоор явж байх хугацаанд, түүний хашиж байсан албан тушаал буюу ЗТХЯ-ын Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд С.Дорждагва гэх хүнийг нэр дэвшүүлсэн байжээ.

Мөн үеэр талийгаач Т.Гомбосүрэнгийн хамгийн сүүлд хүлээн авсан утасны дуудлагын бичлэгийг дэлгэсэн юм. Уг бичлэгт “Махбал даргын өрөөнд хүлээж байна, одоо ороод ир” хэмээн ярих халамцуу эрэгтэй хүний хоолой бичигдсэн байх ба энэхүү дуудлагыг хүлээн авснаас хагас цаг орчмийн дараа тэрээр амь насаа алдсан байна. Хэргийг ЦЕГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс рүү шилжүүлэн шалгаж байгаа ба ерөнхий газрын даргын тушаалаар мөрдөгч нарын тусгай ажлын хэсэг гаран шалгаж байна.

Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *