хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

ЗТХЯ-ны газрын дарга Б.Махбалын хорих хугацааг сунгалаа

Түгээх

Өнгөрөгч 8-р сарын 9-10-нд шилжих шөнө Засгийн газрын 13-р байр буюу Зам тээврийн хөгжлийн яамны байранд тус яамны газрын дарга нар архидан согтуурч улмаар нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Хохирогч нь Зам, тээвэр хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн байсан бөгөөд түүний амь насыг хөнөөсөн хэрэгт мөн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалыг сэжиглэн ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан юм.

Тэгвэл түүнийг цагдан хорих хугацаа дуусч, прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлжээ. Улмаар шүүхээс Б.Махбалыг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргасан аж. Дээрх хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *