хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

SOS: Галт зэвсэг ашиглан дээрэм хийгээд зугтжээ

Түгээх

Завхан аймаг “Отгонтэнгэр” хайрханы тусгай хамгаалалттай газарт галт зэвсэг ашиглан хоёр иргэнийг гэмтээгээд автомашиныг нь дээрэмдсэн хэрэг гарчээ. Тодруулбал, тус аймгийн Отгон сум, Буянт багийн нутаг Отгонтэнгэр ай сав хамгаалах газрын хамгаалалтын постон дээр Баянгол дүүргийн харъяат 25 настай Д гэгч нь Тоз-8 маркийн буу ашиглан дээрэм хийгээд хэргийн газраас зугтсан байна. Улмаар Завхан аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн сэжигтнийг ямар нэг эрсдэлгүйгээр Отгон сумын нутаг дэвсгэрээс баривчилсан байна.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр, галт зэвсэг хэрэглэн дээрэм хийсэн этгээд нь Отгонтэнгэр хайрханы бэлд орших Бадархундага нуураас мөнгөн эдлэл хулгайлж байсан гэх ба хэргийг Баян-Өлгий аймгийн харъяат хоёр иргэнтэй хамтран үйлдсэн байж болзошгүй байгаа ажээ.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *