хайх үгээ бичих

Улс төр

Ерөнхийлөгч Ерөнхий сайдад багш нарын цалинг нэмэгдүүлэх шаардлага хүргүүллээ

Түгээх

Засгийн газраас хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө багш нарын цалинг 2018 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 12 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Гэвч Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос уг нэмэгдлийг хангалтгүй гэж үзсэн юм. Тиймээс хичээлийн шинэ жилийн эхлээд Нийслэлийн зарим сургууль, цэцэрлэгүүдийн багш нар хугацаагүй ажил хаялт зарлаад 11 хонож байна.

Багш нар хугацаагүй ажил хаясны улмаас 100 мянга гаруй хүүхдийн сурах, хамгаалагдах эрх зөрчигдөж буй юм. Тиймээс өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга багш нарын цалинг нэмэгдүүлэх шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжилсан байна.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *