хайх үгээ бичих

Нийгэм

ӨМНӨГОВЬ: Өвлийг хохиролгүй давахад ахмадууд туршлагаа хуваалцлаа

Түгээх

“Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад ахмадын туршлага” сэдвээр хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байсан ахмад настнуудтай өглөөний цай уулзалт зохион байгуулав.

Энэ жил Өмнөговь аймгийн хувьд хур бороотой зуншлага сайхан болсон. Намаржилт сайхан болж байгаа ба өвлийг гарз хохиролгүй давахад ахмад настнууд арга туршлагаа хуваалцлаа. Малчид иргэд хадлан өвсөө сайн бэлтгэх, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд малаа хариулгатай байлгахаас гадна малын шилжилт хөдөлгөөнийг хяналттай байлгах, угаалга туулгалтыг хийлгэх, хашаа хороо худаг усныхаа засвар, ариутгал халдваргүйтгэл, малын бууц хэвтрийг хатаах, хужир шүү бэлтгэх, нөөцлөх улмаар мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах албан даалгаврыг өрх, баг, сумын түвшинд нарийвчлан гаргаж хүргүүлэн хүлээж авч байх хэрэгтэйг онцоллоо.

Уулзалтын үр дүнд телевиз радио хэвлэл мэдээллийн хэрэгслээр цуврал нэвтрүүлэг бэлтгэж малчид иргэдэд хүргэх, өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах ажлын зөвлөмж албан даалгавар гаргаж уялдаа холбоотой хамтран ажиллахаар санал солилцлоо.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *