хайх үгээ бичих

Нийгэм

Ирэх онд АШУҮИС-ийн багш ажилчдын ЦАЛИН 10 ХУВЬ нэмэгдэнэ

Түгээх

Өнөөдөр монголын үндэсний ууган сургуулиудын нэг болох АШУҮИС 76 дахь удаагийн элсэлтээ авч, хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. Энэ хичээлийн жилийг “Багшаа дэмжин Оюутнаа  хөгжүүлэх” жил болгон зарлаад байгаа ба энэ хүрээнд багш  ажилчдад олгодог мөнгөн тэтгэмжийн хэмжээг 20-иос доошгүй хувиар нэмэгдүүлэх, цалин хөлсний бодлогыг шинэчилж ирэх оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн бүх багш, ажилчдын цалинг 10-аас доошгүй хувиар нэмэх шийдвэрийг гаргаад байгаа тухай тус сургуулийн Захирлын үүрэг гүйцэтгэгч, анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмон онцолсон юм.

Мөн оюутны хөгжлийг дэмжих чиглэлд онцгойлон анхаарах ба оюутны хөдөлмөрийн биржийг бий болгох замаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж “орлоготой оюутан хөтөлбөр”-ийг  хэрэгжүүлэх зорилт тавьжээ. Монгол-Японы  сургалтын эмнэлгийн тухайд,  барилгын ажил тодорхой бус шалтгаанаар хойшлогдоод байгаа ч аль болох богино хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж эхэлжээ. Тус сургуулийн цогцолбор ашиглалтад орсноор Монгол улсад анх удаа их сургуулийн жишиг цогцолбортой болох юм.

Сургуулийн захиргааны зүгээс, сургалтын эмнэлгийн урсгал зардал, хөрөнгө оруулалтад шаардлагатай байгаа 40 орчим тэрбум төгрөгийг 2019 оны  улсын төсөвт суулгуулахаар ажиллаж байгаа ба хүний нөөц бэлтгэх, хөгжүүлэх, чиглэлээр хийгдэж байсан ажлуудыг үргэлжлүүлж байна. Түүнчлэн их сургуулийн эмнэлгийг олон улсын жишигт хүргэх, АШУҮИС-ийг  менежментийг сайжруулах ажлыг эхлүүлээд байгаа аж.

Өнөөдрийн байдлаар АШУИҮС-ийн бүрэлдэхүүнд долоон сургууль, гурван салбар сургууль багтаж байгаа ба  энэ хичээлийн жилд нийт 11.997 оюутан суралцахаас, энэ жил шинээр 2686 оюутан элсээд байна. Мөн эрүүл мэндийн салбарт туршлага, ур чадвараараа улсдаа тэргүүлдэг 960 гаруй багш ажилтантайгаар хичээлийн шинэ жилээ эхлүүлээд байна. 

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *