хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

Цалин өгөөгүй хэмээн амиа хорлохыг завджээ

Түгээх

Наймдугаар  сарын 31-ний оройн 21:00 цагийн орчимд Хан-Уул дүүрэгт хоёр иргэн амиа хорлохыг завджээ. Тодруулбал, Буянт-Ухаа цогцолборын хажууд баригдаж буй 16 давхар барилга дээр 31-35 насны хоёр эмэгтэй гарч, амиа хорлох үйлдэл гаргасныг цагдаагийн бие бүрэлдэхүүн таслан зогсоосон байна.

Дээрх хоёр иргэн нь цагдаад мэдүүлэг өгөхдөө “Буман залуус” хорооллын барилга дээр гуравдугаар сараас хойш ажилласан бөгөөд өнөөдрийг хүртэл цалин хөлс аваагүй тул ийнхүү амиа хорлохыг завдсан” гэжээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Харин дээрх хэргийн талаар “Буман залуус” хорооллын ажилтантай холбогдож тодруулахад “Амиа хорлохыг завдсан эмэгтэйчүүд нь тус компанийн туслан гүйцэтгэгч компанид ажиллаж байсан иргэд бөгөөд хариуцлагыг тухайн компанид хамаатай” гэх мэдээлэл өглөө.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *