хайх үгээ бичих

Гэмт хэрэг

Сүлжээний луйвар хийгчдийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэллээ

Түгээх

Цагдаагийн байгуул­лагын судалгаагаар сүлжээний бизнест элсч хохирсон хүмүүсийн 16-20 хувь нь ямар үйл ажиллагаанд оролцож байгаагаа мэдэлгүй гишүүнээр бүртгүүлсэн буюу зөвхөн ашиг харсан. Харин 15-20 хувь нь ашиг, урамшуулал хүртэж, 80-85 хувь нь урамшуулал, ашиг хүртээгүй хохирсон. Эндээс харахад сүлжээний луйварт хамгийн эхэнд элссэн цөөхөн хэдэн хүн урамшуулал авдаг бол 80-85 хувь нь хоосон хоцордог аж. Хохирсон иргэдийн 75 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол 40-45 хувь нь 25-30 хүртэлх насны залуучууд байна.

Залилан, сүлжээний луйварт  итгэж мөнгөө тушаасан хүмүүсийн ихэнх нь ах, дүү, хамаатан садан байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Монгол Улсын хувьд Пирамид тогтолцоо, луйврын арга ашиглан бусдын эд  хөрөнгийг залилах гэмт хэрэг анх 1998  онд цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байжээ. Тухайн үед “Шинэ санаа төв” төрийн бус байгууллагаас “Хөрөнгө оруулалт” нэрээр пирамид тогтолцооны луйврын арга ашиглан 2000 гаруй иргэнээс  тэрбум 400 сая төгрөг төвлөрүүлж 1200 орчим хүнд 920 сая төгрөгийн хохирол учруулж байсан аж. Харин 2007-2012 онуудад пирамид тогтолцооны луйврын арга ашиглаж байсан 27 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож 7600 иргэнд  4.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 36 хүнд холбогдох  хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, шүүхээс гэм буруутай этгээдэд зохих ял шийтгэл оногдуулж байсан.

Тэгвэл сүүлийн үед хүчээ авч, олон мянган иргэнийг хамраад байгаа Жи тайм, Стэмфордын гэх хэргүүд огт өөр. Урьд нь сүлжээний бизнес Монголд бүртгэлтэй дан­санд мөнгө хуримт­луу­лаад гадагш нь гарга­даг байсан. Хуулийн бай­гуул­лагаас  тухайн мөнгийг нь  царцааж, үйл ажил­лагааг нь таслан зогсоож, хохирлыг нөхөн төлүүлэх боломжтой байсан бол одоо  шууд гадаад данс руу гүйлгээ хийгддэг учир хохирол барагдуулахад хүндрэлтэй байдаг аж.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *