хайх үгээ бичих

Гэмт хэрэг Эрэн сурвалжлах

Өмгөөлөгч З.Хүрэлсүх: ЗТХЯ-ны хэрэгт нэмж шалгуулах нэр бүхий хүмүүс бий

Түгээх

Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт, шинжилгээ, дотоод аудитын газрын дарга Г яамныхаа гадаа тархиндаа хүнд бэртэл авсны улмаас амиа алдсан хэрэг саяхан гарсан. Хохирогчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх энэ хэргийн талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Энэ хэргийн талаар ташаа мэдээллүүд сүүлийн үед газар авах боллоо. Цагдаагийн байгууллага хамгийн анх мэдээлэл өгөхдөө “Зам, тээврийн хөгжлийн яамны дөрвөн ажилтан согтуу байсан. Хоёр нь хоорондоо хувийн таарамжгүй харилцаанаас болж нэгийнхээ амийг хөнөөсөн. Энэ байдал нь урьдчилан тогтоогдсон” гэж мэдэгдсэн.

Тодорхойгүй асуудлаар дутуу дулимаг, яарч хийсэн тэр мэдэгдэл буруу ташаа мэдээлэл цааш хөврөх анхны суурь болсон. Ийм буруу ташаа мэдээллүүд талийгаачийн ар гэр, аав ээж, ах дүү, төрөл төрөгсдийнх нь уй гашуу дээр нэмж сэтгэлийн зовлон болж байгаа. Энэ хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байгаа. Шүүх энэ эмнэлгийн дүгнэлт гараагүй, мөрдөн байцаагчдынх нь гар дээр ирээгүй.

Гэтэл тус хэргийн дүгнэлт нь гарсан мэтээр мэдээллэж, мөн хоёрхон хүний хооронд өрнөсөн асуудал мэтээр хандаж байгаа нь бодит байдлаас эрс зөрүүтэй байгаа. Тиймээс ямар зорилгоор ташаа мэдээллийг тарааж байна гэж бид үзэж байгаа. Бид хэргийн нөхцөл байдал бодит байдал өөр байсан гэдгийг мэдэж байна. Энэ хэрэгт нэмж шалгах, шалгуулах үндэслэл тодорхой хүмүүс бий” гэлээ.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *