хайх үгээ бичих

Онцлох мэдээ Эрэн сурвалжлах

УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын эзэмшлийн уурхайд нэг хүн амиа алджээ

Түгээх

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг алт олборлолтын уурхайд өчигдөр буюу энэ сарын 29-нд нэг иргэн амиа алдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын “Монполимет” группын охин компани болох Тосонгийн уурхайн гагнуурчин 60 настай эрэгтэйн дээрээс хүнд даацын автомашины шанага унаж, ажилтан газар дээрээ нас барсан байна.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, талийгаачийг гагнуур хийж байх үед нь экскаваторын шанаганы тороос тасарч дарагдсан байна. Хэрэг гарснаас хоёр цагийн дараа Төв аймгийн цагдаагийн хэлтсийн шинжээчийн бүрэлдэхүүн ирж уг уурхайг битүүмжлэн үзлэг шалгалт явуулжээ. Дээрх хэргийг Төв аймгийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Осол гарсан Тосонгийн уурхай нь Заамар сумын нутаг Баянгол, Тосонгийн дэнжийн алтны гольдролын шороон ордуудад 1996 оноос хойш ашиглалтын үйл ажиллагааг явуулж ирсэн бөгөөд нийт 300 орчим ажилтан тус уурхайд ажилладаг. Хэргийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн хүргэх болно.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *