хайх үгээ бичих

Нийгэм

SOS: 1072 хувьцааны данс нээж өгнө хэмээн иргэдийг залилж байна

Түгээх
“Эрдэнэс-Тавантолгой” компанийн хагас жилийн тайлан эерэг дүнтэй гарсан байдаг. Тус компани 2018 он гарсаар 6,9 сая тонн нүүрс экспортолж, 953 тэрбум төгрөгийн орлого олсон аж. Энэ нь 2018 онд олох ёстой нийт борлуулалтын орлогын 78 хувьтай тэнцэж байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг онцолсон. Энэ оны эхний хагас жилд 373,3 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олж, татвар хураамж байдлаар 216,5 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Иргэн бүрийн хувьцаа эзэмшдэг “Эрдэнэс-Тавантолгой” компани ийнхүү ашигтай ажиллаж байгаа тул ард иргэдээ хувьцааны данс нээлгэхийг тус компани уриалж байгаа.
Гэвч орон нутагт 1072 хувьцааны данс нээх нэрээр үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа явуулах эрх аваагүй хувь хүмүүс хуурамч данс нээн, иргэдийг төөрөгдүүлэн хууран мэхлэх, залилах зэрэг үйлдлүүд гарч болзошгүйг тус компанийнхан анхааруулж байгаа юм.
Иймд, Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт оршин сууж буй иргэд үнэт цаасны данс нээлгэхдээ МХБ-д бүртгэлтэй гишүүн брокерын компаниудын үйл ажиллагаа, хүний нөөц, техник технологи зэрэг нөхцөлүүдийг харгалзан үзэж, үнэт цаасны дансаа нээлгэхийг холбогдох байгууллагууд анхаарууллаа.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *