хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

ЭЦГ: Бага насны хүүхдийн нүцгэн зургийг авдаг этгээдийг шалгаж байна

Түгээх

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Фейсбүүк орчинд хуурамч хаягаар олон тооны насанд хүрээгүй охидтой харилцаж, хуурч мэхлэх замаар нүцгэн зургийг нь авдаг этгээдийг илрүүлэн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Уг этгээд нь фейсбүүкийн “10-16 насныхан”, “Хосоо олъё”, “Зугаатай залуус” гэх мэт олон гишүүнтэй группуудэд нэвтэрч, өөр хүний зураг, нэрийг ашиглан өөрийгөө 16 настай гэж бусдад танилцуулан 13-14 насны 300 орчим хүүхэдтэй тогтмол мессэж бичиж, харилцаж байсан ба 4 хүүхдээс цээж нүцгэн зургийг нь авсан талаараа урьдчилсан байдлаар мэдүүлээд байна. Уг хэрэгт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд оршин суух хаягтай тодорхой эрхэлсэн ажил мэргэжилгүй 21 настай эрэгтэйг холбогдуулан шалгаж байна.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *