хайх үгээ бичих

Нийгэм

СЭЛЭНГЭ: “Буур хээрийн тойром” анхдугаар шагайн наадам нээлтээ хийлээ

Түгээх

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилын санаачилгаар зохион байгуулж буй “Буур хээрийн тойром” анхдугаар шагайн наадам түүхэн домогт Буур хээрийн талд нээлтээ хийлээ.

Дэлхийн биет бус өвд бүртгэгдсэн, Үндэсний спортын нэгэн төрөл шагайн харвааны өв соёлыг хойч үе хүүхэд залуучууддаа түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээж хөгжүүлэх зорилгоор энэхүү наадмыг зохион байгуулж байна. Наадмын нээлтийн үеэр аймгийн Засаг дарга Ш.Оргил Сүхбаатар сумын харъяат Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Х.Баатаржав, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Д.Пүрэв, Монгол Улсын мэргэн Х.Баяраа, Ахмад харваач Б.Маруш, Баянгол сумын харъяат Монгол Улсын Харьшгүй мэргэн А.Доржсүрэн,Орхонтуул сумын ахмад харваач Б.Лхагвасүрэн, Алтанбулаг сумын ахмад харваач Жаргалсайхан, Сүхбаатар сумын ахмад харваач Батбилэг, Монгол Улсын хошой мэргэн Б.Баярхүү, Монгол Улсын хошой мэргэн Н.Энхтөр, Ахмад харваач Л.Толя, Сайхан сумын харъяат Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Б.Ууганбаатар, Мандал сумын харъяат Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер П.Батдэлгэр, Сайхан сумын харъяат Монгол Улсын Гарамгай мэргэн А.Энхбаяр, Мандал сумын харъяат Монгол Улсын хошой мэргэн Г.Амарбаясгалан нарын ахмад болон залуу харваачдад хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа. Манай аймгийн харваачид Улсын аварга, Үндэсний их баяр наадам, Үндэсний спортын их наадмуудаас 13 түрүү авсан бахдам амжилтыг үзүүлээд байгаа билээ.
Шагайн харваачид олон зууны туршид өөр өөрсдийн нутаг усаар овоглосон “Тойром” хэмээх наадмыг зохион байгуулж хуран цугласаар ирсэн түүхтэй. Энэ жилийн энэхүү анхдугаар наадамд Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Булган, Төв, Дорноговь зэрэг аймгуудын 28 багийн 200 гаруй харваач хүрэлцэн ирж 2 өдрийн турш оноч мэргэнээ сорих юм. Тойрмын үеэр элдэв хүндлэлгүй хэл яриа, архи дарсыг цээрлэдэг уламжлалтай хэмээн ахмад харваачид ярьж байлаа. Харваачид ахас дээдсээ хүндлэх, ах дүүсийн барилдлагатай болох, уул усаа баясгах гээд олон сайхан чанаруудыг энэхүү спортоосоо суралцан үе дамжуулан сургасаар явна.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *