хайх үгээ бичих

Гэмт хэрэг

SOS: Төмөр хийцэд 2 иргэн хавчуулагдаж, нэг иргэн нас баржээ

Түгээх

Дорноговь аймгийн Айраг сумын Цагаандөрвөлж багийн “47-ийн гүүр” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 7 км-т/ зам, тээврийн осол гарч, автомашины төмөр хийцэд 2 иргэн хавчуулагдаж, нэг иргэн нас баржээ.

Ослын тухай дуудлагыг 08.23-ны өдрийн 20:46 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 7 км замыг туулан 20:55 цагт очиход Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан Орхон аймгийн харьяат иргэн М /38 настай, эрэгтэй/-ийн эзэмшлийн “Тоёото приус-20” загварын суудлын автомашин /3 зорчигчтой/ автозамын зорчих хэсгийн хажуу руу онхолдож тус аймгийн харьяат иргэн Б /46 настай, эрэгтэй/, иргэн А /42 настай, эмэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг гаргаж, эмнэлгийн байгууллагад, иргэн М ослын газарт нас барсан тул цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна. 

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *