хайх үгээ бичих

Гэмт хэрэг

НЦГ: Мөрийтэй тоглоомын газрын үйл ажиллагааг зогсоолоо

Түгээх

Нийслэлийн цагдаагийн газраас гэмт хэрэг зөрчил ихээр үйлдэгдэг болон үйлдэгдэж болзошгүй газруудад “Эмзэг цэг” нэгдсэн арга хэмжээ болон “Эрсдэл хамгаалал” аяныг зохион явуулж эхэлжээ. Уг аяны хүрээнд хоногийн хугацаанд 54 алба хаагч 22:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд эргүүл хийж, хяналт шалгалт явуулсан байна. Энэ үеэр 84 иргэн 27 аж ахуйн нэгж, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байсан 10 дэн буудлын үйл ажиллагааг зогсоож, 13 зөрчил илрүүлэн шалгаж байгаа ажээ. Мөн тус арга хэмжээний хүрээнд Баянгол дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт хууль бусаар мөрийтэй тоглоом тоглуулж байсныг илрүүлж, үйл ажиллагааг таслан зогсоосон байна.

Энэ талаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн цагдаагийн дэслэгч Т.Отгонбаяр “Нэгдсэн арга хэмжээ эхэлснээс хойш Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс нийтдээ 33 зөрчил илрүүлж, 7.6 сая төгрөгийн торгууль ногдууллаа. Мөн автомашины эд ангийг хулгайлдаг бүлэг этгээдийг илрүүлж, баримтжуулан цагдаагийн байгууллагад шалгуулахаар өглөө” гэжээ.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *