хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

SOS: Алга болсон охиныг 37 настай эмэгтэй хулгайлсан байжээ

Түгээх

Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багийн нутаг “Ширээ нурууны нутаг” гэх газар /сумын төвөөс баруун хойд зүгт таван км-т/ тус сумын харьяат Э гэгч 5 настай охин энэ сарын 19-ний өдөр 16:00 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болоод байсан.

Охиныг “Хараа” голын усанд живсэн байж болзошгүй тухай дуудлагын дагуу орон нутгийн Онцгой байдлын Эрэн хайх, аврах ангийн зургаан алба хаагч, Цагдаагийн байгууллагын 82 алба хаагч, орон нутгийн 24 иргэн, нийт 112 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр хайж эхэлсэн.  Улмаар тус багийн “Ширээ нурууны нутаг”, Орхон сумын “Бүрэн толгой”, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Хараа” голын гүүр хүртэл 52 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна.

Эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид өчигдөр орой 21.00 цагт охиныг Улаанбаатар хотоос эсэн мэнд олсон байна. Охиныг 37 настай эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хан-Уул дүүрэгт оршин суух иргэн Б хулгайлсан бөгөөд өчигдөр өдөр Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны дэвсгэрт охиныг авч явж байхад нь  Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид саатуулсан байна.

 

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *